Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 7-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2020 оны 7-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-07-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 7-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 23.0-25.9 градус дулаан, бусад нутгаар 14.7-22.6 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 36, Тооройд 35, Алтай, Бигэрт 33, бусад сумуудад 21-32 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогт, Чандмань, Баян-Уул, Тонхил сумуудад 6, Бугатад 7, Есөнбулаг, Төгрөг, Цээл сумуудад 8, бусад нутгаар 9-17 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 34-35 градус дулаан, бусад нутгаар 19-29 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 66, Тонхил, Бигэрт 64, Дарив, Шаргад 61, Хөхморьт, Алтайд 60, бусад сумуудад 53-57 градус байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод 2, Баян-Уул, Чандманьд 4, Есөнбулаг, Бугат, Тонхил, Гуулин, Эрдэнэд 5 градус дулаан байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Баян-Уулд 22.7 мм, Гуулин тосгонд 19.6 мм, Хөхморьтод 19.0 мм, Цээлд 16.8 мм, Бугатад 14.3 мм, Төгрөгт 8.8 мм, Тонхилд 8.3 мм, Дэлгэрт 8.0 мм, Жаргаланд 7.8 мм, Шаргад 6.9 мм, Тайширт 6.1 мм, Есөнбулагт 5.6 мм, Халиунд 3.8 мм, Эрдэнэд 3.3 мм, Алтайд 2.6 мм, Цогтод 2.2 мм, Даривт 1.3 мм, Чандманьд 0.3 мм, Бигэрт 0.1 мм, Баянтооройд 0.0 мм хур тунадас орсон байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Цээлд 24 м/с, Есөнбулаг, Бугатад 23 м/с, Хөхморьтод 21 м/с, Тооройд 20 м/с, Тонхилд 19 м/с, бусад сумуудад 8-16 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат залаалалт, түрүүлэлт, бундуйжилтын үе шат жигдэрсэн, зарим нутгаар цэцэглэлтийн үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2020 оны 7 дугаар сарын 21-ний байдлаар нийт нутгийн 13.1 хувьд сайн буюу Хөхморьт сумын нийт нутаг, Баян-Уул, Шарга, Гуулин тосгоны зарим нутгаар, 53.9 хувьд дунд буюу Есөнбулаг, Алтай, Тонхил, Тоорой тосгон, Хөхморьт, Бигэр, Дарив, Цогт, Эрдэнэ сумдын нийт нутаг, Баян-Уул, Шарга, Цээл сумын зарим нутгаар, 33.0 хувьд буюу Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Чандмань сумуудын нийт нутаг, Цээл сумын зарим нутгаар ургамлын ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /